Wednesday, May 22, 2013

БНАСАУ-ын эмэгтэйчүүд хожигдов

2013 оны 3 сарын 23
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт "Буян Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Өчигдрийн хувьд хамгийн сонирхолтой тоглолтууд сүүлийн хоёр тоглолт байлаа. Эрэгтэйчүүдийн БНАСАУ, "Ноён" болон эмэгтэйчүүдийн Есөн-Эрдэнийн "Уурхайчин" БНАСАУ-ын багуудын хооронд сонирхолтой тоглолт өрнөлөө. Нэгдүгээр тойргийн дээд хэсгийн багуудтай өрсөлдөж буй БНАСАУ-ын армийн "Дөрөвдүгээр сарын 25" баг "Ноён" багийн эсрэг тоглоход 3:2-ийн харьцаагаар "Дөрөвдүгээр сарын 25" багийн ялалтаар өндөрлөжээ. Нэгдүгээр тойргоос В хэсгийн хоёроор шалгарсан "Ноён" багийн хувьд БНАСАУ-ын багийн эсрэг хүчтэй тоглолтыг үзүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн "Есөн-Эрдэнийн Уурхайчин", БНАСАУ-ын багуудын тоглолтод Уурхайчин баг 3:2-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Нэгдүгээр тойргийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Уурхайчин багийн хувьд "Дөрөвдүгээр сарын 25" багийг хожиж чадсан ганц баг болоод байна.
"Есөн-Эрдэнийн Уурхайчин" багийн хувьд хоёрдугаар тойрогт ялагдалгүй явна.
БНАСАУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр сүүлийн тоглолтоо хийх юм. Тус багтай хийсэн тоглолтууд тойргийн тоглолтын оноолтод нөлөөлөхгүй ажээ.

1 comment: