Клубуудын аваргын төлөө өрсөлдөх багууд тодорно
2013 оны 3 сарын 29

Эмэгтэйчүүдийн 6 баг гурван тойрог өрсөлдөхөд нийлбэр дүнгээр “Энагурэ” тэргүүлж “Есөн-Эрдэнийн Уурхайчин”, ТЭЦ-4, Эрчим багууд удаалсан байна. Багануур, “Алтайн барс” багууд V, VI байрыг эзэлжээ.
Харин эрэгтэй 10 баг оролцож байгаагаас “Эрчим” баг тэргүүлж, “Ноён”, “ИНЕГ”, “Алтайн барс”, МУБИС-ийн багууд удаалсан байна. МУБИС баг тавдугаар байрыг эзэлж бусад дөрвөн багийн хувьд медалийн төлөө өрсөлдөх юм.
6-р байр: Уурхайчин
7-р байр: Мон Вол
8-р байр: Мегастарс
9-р байр: SSST Брэнд
10-р байр: Хасу Мегаватт багууд шалгарчээ.
Хагас шигшээд шалгарсан эмэгтэйчүүдийн “Энагурэ” “Эрчим”, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV, эрэгтэйчүүдийн “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” “ИНЕГ”-ын багууд өнөөдөр тоглож хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Тоглолт “Буянт-Ухаа” спортын төв ордонд 09.00 цагаас эхлэх бөгөөд маргааш медалийн төлөөх тоглолтууд болж “Хаврын нээлттэй тэмцээн” өндөрлөх юм.
Сануулахад, “Хаврын нээлттэй тэмцээн”-нд БНАСАУ-ын армийн эрэгтэй, эмэгтэй “Дөрөвдүгээр сарын 25” багийг оролцуулсан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт нөхөрсөг тоглолтуудыг хийсэн. “Дөрөвдүгээр сарын 25” эрэгтэй баг дээд хэсэгт шалгарсан таван багтай тоглож таван хожил авсан. Харин “Дөрөвдүгээр сарын 25” эмэгтэй баг зургаан тоглолт хийхэд дөрвөн хожил авсан бөгөөд тус багийг "Энагурэ" /3:0/, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” багууд /3:1/ хожсон байна.
No comments:
Post a Comment