Wednesday, May 22, 2013

БНАСАУ-ын эмэгтэйчүүд хожигдов

2013 оны 3 сарын 23
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт "Буян Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Өчигдрийн хувьд хамгийн сонирхолтой тоглолтууд сүүлийн хоёр тоглолт байлаа. Эрэгтэйчүүдийн БНАСАУ, "Ноён" болон эмэгтэйчүүдийн Есөн-Эрдэнийн "Уурхайчин" БНАСАУ-ын багуудын хооронд сонирхолтой тоглолт өрнөлөө. Нэгдүгээр тойргийн дээд хэсгийн багуудтай өрсөлдөж буй БНАСАУ-ын армийн "Дөрөвдүгээр сарын 25" баг "Ноён" багийн эсрэг тоглоход 3:2-ийн харьцаагаар "Дөрөвдүгээр сарын 25" багийн ялалтаар өндөрлөжээ. Нэгдүгээр тойргоос В хэсгийн хоёроор шалгарсан "Ноён" багийн хувьд БНАСАУ-ын багийн эсрэг хүчтэй тоглолтыг үзүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн "Есөн-Эрдэнийн Уурхайчин", БНАСАУ-ын багуудын тоглолтод Уурхайчин баг 3:2-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Нэгдүгээр тойргийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Уурхайчин багийн хувьд "Дөрөвдүгээр сарын 25" багийг хожиж чадсан ганц баг болоод байна.
"Есөн-Эрдэнийн Уурхайчин" багийн хувьд хоёрдугаар тойрогт ялагдалгүй явна.
БНАСАУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр сүүлийн тоглолтоо хийх юм. Тус багтай хийсэн тоглолтууд тойргийн тоглолтын оноолтод нөлөөлөхгүй ажээ.

Клубуудын аваргын төлөө өрсөлдөх багууд тодорно

Клубуудын аваргын төлөө өрсөлдөх багууд тодорно
2013 оны 3 сарын 29
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Хаврын нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн VI-X, эмэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 6 баг гурван тойрог өрсөлдөхөд нийлбэр дүнгээр “Энагурэ” тэргүүлж “Есөн-Эрдэнийн Уурхайчин”, ТЭЦ-4, Эрчим багууд удаалсан байна. Багануур, “Алтайн барс” багууд V, VI байрыг эзэлжээ.

Харин эрэгтэй 10 баг оролцож байгаагаас “Эрчим” баг тэргүүлж, “Ноён”, “ИНЕГ”, “Алтайн барс”, МУБИС-ийн багууд удаалсан байна. МУБИС баг тавдугаар байрыг эзэлж бусад дөрвөн багийн хувьд медалийн төлөө өрсөлдөх юм.

6-р байр: Уурхайчин

7-р байр: Мон Вол

8-р байр: Мегастарс

9-р байр: SSST Брэнд

10-р байр: Хасу Мегаватт багууд шалгарчээ.

Хагас шигшээд шалгарсан эмэгтэйчүүдийн “Энагурэ” “Эрчим”, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV, эрэгтэйчүүдийн “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” “ИНЕГ”-ын багууд өнөөдөр тоглож хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Тоглолт “Буянт-Ухаа” спортын төв ордонд 09.00 цагаас эхлэх бөгөөд маргааш медалийн төлөөх тоглолтууд болж “Хаврын нээлттэй тэмцээн” өндөрлөх юм.

Сануулахад, “Хаврын нээлттэй тэмцээн”-нд БНАСАУ-ын армийн эрэгтэй, эмэгтэй “Дөрөвдүгээр сарын 25” багийг оролцуулсан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт нөхөрсөг тоглолтуудыг хийсэн. “Дөрөвдүгээр сарын 25” эрэгтэй баг дээд хэсэгт шалгарсан таван багтай тоглож таван хожил авсан. Харин “Дөрөвдүгээр сарын 25” эмэгтэй баг зургаан тоглолт хийхэд дөрвөн хожил авсан бөгөөд тус багийг "Энагурэ" /3:0/, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” багууд /3:1/ хожсон байна.

"Монторх" баг Спрайт лигийн аварга боллоо

“Спрайт лиг”-ийн эмэгтэйчүүдийн аваргаар “Баянзүрх” баг тодорлоо

Эмэгтэйчүүдийн “Спрайт лиг”-ийн аваргийн төлөөх тоглолт өчигдөр болж, “Баянзүрх баг” тодорлоо.  Аваргын төлөө “Танан” болон “Баянзүрх” багууд шалгарч үлдээд байсан ба түрүүлж хоёр хожсон баг аварга болох байлаа. Хоёр багийн цувралын эхний тоглолтонд “Баянзүрх” баг хожил аваад байсан юм. Цувралын хоёр дахь тоглолтонд “Баянзүрх” багийнхан тоглолтын эхнээс санаачлагыг аван 10 гаруй оноогоор тэргүүлж эхэлсэн ба 3-р үед “Танан” багийн довтолгоонууд амжилттай болж оноог ойртуулсан боловч “Баянзүрх” багийн хариу довтолгоонууд амжилттай болж улмаар уг тоглолтыг тэргүүлж, цувралыг 2:0 гэсэн харьцаагаар МУ-ын Ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Баянзүрх” баг түрүүлж аварга боллоо. Харин мөнгөн медалийг Ү.Давхарбаяр дасгалжуулагчтай “Танан” багийнхан хүртлээ.


“БУЯНТ- УХАА” болон “Монторх” багууд аваргын төлөө шалгарлаа

Харин эрэгтэйчүүдийн 2013 оны “Спрайт Супер” лигийн аваргын төлөө Баруун бүсийн аварга “ИНЕГ-ын Буянт Ухаа”, Зүүн бүсийн аварга “Монторх” компаний “Монторх” багууд шалгарч үлдлээ.

“ИНЕГ-ын Буянт-Ухаа” баг бүсийн аваргын төлөө “Хасу Мегастарс” багтай цувралын шийдвэрлэх гурав дахь тоглолтонд хожил байгуулснаар аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Хоёр багийн тоглолт өмнөх тоглолтуудын адил тоглолтын эхнээс ширүүн тэмцэл дор өрнөж онооны тэргүүлэгч ээлж дараалан солигдож байлаа. “Мегастар” багаас Х.Золжаргал, Н.Алтаншагай, Г.Тулга нарын ээлж дараалласан холын зайн шидэлтүүд байндаа тусч, Ө.Улаанхүү, Б.Гүнсэнхорол, Р.Цэрэнбат нарын самбар доор идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан байсан бол Буянт-Ухаа багаас А.Тэмүүлэнгийн дундын зайн шидэлтүүд, төвийн тоглогчид О.Хонгорзул,Г.Идэр-Ууган нарын хослол амжилттай байлаа. Дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдөн оноо ойрхон байх үед “Буянт-Ухаа” багийн тоглогч А.Нямдаваагийн холын зайн дараалласан шидэлтүүд амжилттай болж цаг дуусахад таван минут орчим дутуу байхад багтаа найман онооны давамгай байдлыг бий болгосон юм. “Хасу Мегастарс” багийнханы хувьд оноог ойртуулах гэж хэт яаран холын зайн удаа дараалласан амжилтгүй шидэлтүүдийг гүйцэтгэж байлаа. Ийнхүү “ИНЕГ-ын Буянт-Ухаа” баг 3 дахь удаагаа СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн аваргын төлөө шалгарч үлдлээ.

Зүүн бүсийн аваргын төлөөх хоёр болон гурав дахь тоглолтууд 1, 2-р үеийн таван тоглогчид солигдож тоглон гуравдугаар үе эхлэхэд “Капитал Шонхор” багийнхан 10 гаран оноогоор тэргүүлж эхлэн 4-р үеийн төгсгөлд “Монторх” багийнхан оноог ойртуулж тоглолтын ялагч сүүлийн мөчид тодрох гэсэн зураглал дор явагдсан гэхэд хилсдэхгүй болов уу. “Монторх” багийнхан цувралын хоёрдахь тоглолтонд оноо дутуу явсан ч тоог ойртуулж төгсгөлийн мөчид дамжуулалтаа алдан хожил байгуулах боломжоо алдаад байсан юм. Уг тоглолтонд “Капитал Шонхор” багийн тоглогч Р.Төмөр онцгой сайн байж багтаа хожил авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Шийдвэрлэх гурав дахь тоглолтонд “Капитал Шонхор” багийн тоглогчидоос Төмөрийн дундын зайн шидэлтүүд, А.Баянбат, Х.Баатарсүрэн нар довтолгоонуудаа амжилттай гүйцэтгэж ялангуяа Х.Баатарсүрэн тун жигд тоглолтыг үзүүлж “Монторх” багийн хамгаалагчдын гол зогсоох ёстой тоглогч байсан бол “Монторх” багийн Х.Ундрах, Б.Нямбаяр, Мөнхбилэг, Тамжид, Сайнтөр гэсэн төвийн нуруулаг тоглогчид самбар доор илүүрхэж, Х.Батзолбоогийн идэвхтэй тоглолт үргэлжилж хоёр багийн оноо үндсэн цагт 70:70 харьцаатай өндөрлөсөн. 23 секунд дутуу байхад “Капитал Шонхор” багийнхан довтолгоог гүйцэтгэсэн ба цаг дуусахтай зэрэгцэн довтолсон Баатарсүрэнгийн довтолгоог Нямбаяр амжилттай хаалт тавин зогсоон багтаа нэмэлт цагт сунган тоглох боломжийг олгосон. Улмаар нэмэлт цагт мөн л төвийн тоглогчидийн сайн тоглолт, эгзэгтэй мөчид довтолсон Б.Нямбаярын гурван удаагийн дундын зайн довтолгоо, бусад тоглогчдын идэвхтэй хамгаалалт амжилттай болж “Капитал Шонхор” багийг буулган авч Зүүн бүсийн аваргаар шалгарч улмаар СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.

Аваргын төлөөх цуврал тоглолтууд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд СТО-нд явагдана.
http://www.blogger.com/blogger.g?blogID=2258368790275960748#editor/target=post;postID=514816063752518051

Tuesday, December 4, 2012

hi

21 ний өдөрт уг боломжыг блоггерийнхан гаргасан бөгөөд удалгүй байхгүй болгосон. Тэд хэлэхдээ хүмүүсий

“Windows 8” үйлдлийн систем 40 сая хувь борлогджээ

“Microsoft” компанийн хамгийн сүүлд хэрэглэгчдийн гарт хүргээд байсан “Windows 8” үйдлийн систем одоогийн байдлаар  40 сая хувь борлогдоод байгааг өнөөдөр тус компанийн төлөөлөгчид мэдэгджээ. “Windows 8” үйлдлийн систем нь дэлхийн зах зээлд олон сая хэрэглэгчдийн гар дээр хүрээд байгаа “Windows 7” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар бөгөөд энэ сарын 26 наас эхлэн дэлхийн 140 гаруй оронд нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлсэн юм. 

Microsoft-ийн хэвлэлийн төлөөлөгч Интернэт-холдинг компани буюу AOL-ийн “TechCrunch” технологийн сайтад өөрийн шинэ бүтээгдэхүүний борлуулат ийнхүү сайн байгаа талаар мэдээлсэн байна. “TechCrunch”-ийн мэдээлснээр “Windows 8” ганцхан сарын дотор ийнхүү 40 сая хувь борлогдсон нь тус бүтээгдэхүүний эрэлт цаашдаа ч өсөх хандлага байгааг харуулж байгаа аж.

Э.АНХТУЯА

“iPhonе5” дэлхийн 50 улсад худалдаанд гарна

Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан “iPhonе5” энэ сарын 7-ноос эхлэн Өмнөд Солонгос улсаас эхлээд дэлхийн 50 улсад худалдаанд гарах болсон тухай тус компанийн албаныхан өчигдөр  мэдэгджээ. Өмнөд Солонгос нь ухаалаг гар утасны хэрэглээгээр бусад улс орнуудыг бодвол хамгийн өргөн сонголттой томоохон зах зээлийн нэг юм. 

Өмнөд Солонгос дэлхийн гар утасны зах зээлд “Apple”-тай өрсөлдөхүйц томоохон компаниуд болох LG, Samsung компаниудын “Galaxy S III”, “Note II” зэрэг смартфоны олон загварууд худалдаалагддаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн энэ сарын 7-ноос мөн “Apple”-ийн “Мини iPad” Хятадын зах зээлд худалдаанд гарахаар зэхэж байгаа бол  “iPhonе5” энэ сарын 21нд Барбодос, Ботсванна, Египт, Зааны Ясан эрэг зэрэг 20-иод улсад худалдаанд гарах юм байна.

Posted by www.news.mn